“Хоггүй цэвэрхэн Монгол” аяны хүрээнд хог хаягдлыг газар дээр нь ангилан ялгаж, цуглуулах, тээвэрлэх менежментийг дэмжин ажиллаж 21 аймаг болон улсын тусгай хамгаалалттай 6 газрыг хог хаягдлыг нягтруулж, пресслэх төхөөрөмжөөр хангалаа. Үүний үр дүнд хөдөө орон нутгаас хөнгөн атлаа овор ихтэй ачаа болдог хуванцар, хөнгөн цагаан, лааз, бүх төрлийн цаасны хаягдлуудыг шахан нягтаршуулж тээвэрлэлтийн зардлыг 5-6 дахин бууруулах боломж бүрдлээ. Цаашид Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хог хаягдлын менежментийг сайжруулах, хог хаягдлыг боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх, аюултай хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг цогц ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.
13 цагийн өмнө
17 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.