Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа Ерөнхий консул Г.Жаргалсайхан Хонконгт суугаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгч, Элчин сайд ноён Ши Фэйтэй уулзаж, экзекватур хүлээн авав.
Уулзалтын үеэр Элчин сайд Ши Фэй БНХАУ-д “COVID-19” цар тахал гарсан эхэн үед Монголын ард түмэн Хятадын ард түмэнд сэтгэлийн ихээхэн дэмжлэг үзүүлж байсанд талархал илэрхийлсэн бол Ерөнхий консул Г.Жаргалсайхан Монгол, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цар тахалтай энэ үед ч эрчээ сулруулахгүй байж, улам хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэв.
Хонконгт цар тахлын эсрэг мөрдөгдөж буй хөл хорионы дэглэмийн улмаас уулзалт цахимаар явагдав.
9 цагийн өмнө
10 цагийн өмнө
10 цагийн өмнө
13 цагийн өмнө
13 цагийн өмнө
Өчигдөр
87365
30402
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.