100 ламын агуйг түшиглэсэн аялал жуулчлалын цогцолбор байгуулна

2020-12-3 Байгаль орчин

Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлж, нутгийн иргэд болон тусгай хамгаалалттай газар нутагт түшиглэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх зорилт тусгагдсан. Энэ хүрээнд 2021-2024 оны хооронд Увс нуур, Хяргас нуур, Хар-Ус нуур, Улаагчны хар нуур, Тэрхийн цагаа нуур, Хүйсийн найман нуур, Алтай таван богд, Бурхан халдун хайрхан, Горхи-Тэрэлж, Богдхан уул, Хөгнө-Тарнын байгалийн цогцолборт зэрэг Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудад аялал жуулчлалын дэд бүтцийн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөөд байна.

Тодруулбал, нутгийн иргэд болон гадаад, дотоодын жуулчдад зориулсан ариун цэврийн байгууламж, автомашины болон дугуй зогсоол, тэмдэг тэмдэглэгээ, үзвэр үйлчилгээний цогцолбор бүхий отоглох хоноглох цэгүүд, мэдээллийн төв зэрэг цогц бүтээн байгуулалт бий болох юм. Уг ажлыг төр хувийн хэвшлийн түншлэл, төсөл хөтөлбөр, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр төсөл сонгон шалгаруулах зарчмаар хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд 2021 онд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 100 ламын Агуйг түшиглэсэн аялал жуулчлалын цогцолборыг байгуулахаар зураг төсөл боловсрууллаа.

Өнөөдрийн онч үг

12 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.