Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос “Яндангаа хөөлье” аяныг улс орон даяар эхлүүлснээс хойш хоёр сарын хугацаа өнгөрөөд байна. Энэ хүрээнд “Таван толгой түлш” компаний Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал дараах зөвлөгөөг иргэдэд хүргэж байна.
Тэрбээр “Таван толгой түлш компаний хэрэглэгчдэд үйлчлэх албаны өрхийн хяналтын ажилтнууд өдөр бүр айл өрхүүдээр явж угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөгөөг өгөн ажиллаж байна. Энэ үеэр анзаарагдаж байгаа нэг зүйл нь иргэд өөрсдийн хайхрамжгүй байдлаас үүдэн угаарын хийн хордлогод өртөх явдал багагүй гарч байна. Тухайлбал, яндангаа авч өрхөө бүтээх, яндангийн сойлтоо хаах, зуух, яндан, пийшингийн битүүмж алдагдах гэх мэт шалтгаан нөхцлүүд нь угаарын хийн хордлогод өртөх дийлэнх шалтгаан болж байна. Түүнчлэн угаарын хийн мэдрэгч нь таныг эрсдэлээс хамгаалах хамгийн эхний алхам учир төхөөрөмжийнхөө хэвийн ажиллагааг тогтмол шалгаж, ажиллуулж байхыг иргэддээ анхааруулъя.” гэлээ.
12 цагийн өмнө
17 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.