ТЦА: Согтуу замын хөдөлгөөнд оролцсон 59 жолоочийг саатуулав

2020-11-27 Мэдээ, мэдээлэл


Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед жолооч нар хөл хорионы дэглэм зөрчих тохиолдол цөөнгүй байна. Онцгой дэглэмийн үед тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон ч иргэд согтуугаар жолоо барих зөрчил түгээмэл гарч байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлж буй. Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст энэ сарын 23-27-нд зам тээврийн ослын шинжтэй 232 дуудлага бүртгэгджээ.

Зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн автомашинд мөргүүлж, гэмтсэн байна. Мөн цагдаагийн алба хаагчдын хяналт шалгалтаар нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47 жолоочийг илрүүлсэн бол орон нутагт 12 жолоочийг саатуулжээ. Түүнчлэн эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 12 жолоочийг шүүхээр баривчлуулж, хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.