Монгол Улс, Европын Холбоо (ЕХ) хоорондын Хүний эрхийн асуудлаарх ээлжит дөрөв дэх удаагийн яриа хэлэлцээ 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр цахим хэлбэрээр болов.
Яриа хэлэлцээг Монголын талаас Гадаад харилцааны яамны Олон Улсын гэрээ, эрх зүйн газрын Хүний эрхийн хэлтсийн дарга Ц.Навчаа, Европын холбооны талаас Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн 4 дүгээр хэлтсийн дарга Жонатан Хатвелл нар даргалав. Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Батлан хамгаалах яамны төлөөлөл мөн оролцлоо.
Хоёр тал энэ удаагийн яриа хэлэлцээгээр өмнөх хуралдаанаас хойш хүний эрхийн чиглэлээр гарсан ахиц дэвшил, ЕХ-ны Хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP+) хөтөлбөрт хамрагдах үндсэн шалгуур болох хүний эрх, хөдөлмөрлөх эрх болон сайн засаглалын суурь конвенциудын хэрэгжилт, үүний дотор шүүхийн бие даасан, хараат бус байдал, үг хэлэх, жагсаал цуглаан хийх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, хүний эрхийг хамгаалагчид, хүүхдийн эрх, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, эрүүдэн шүүх, ялгаварлан гадуурхахтай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, Ковид-19 цар тахлын хүний эрхэд үзүүлж буй нөлөөлөл, түүнийг хэрхэн даван туулах зэрэг өргөн хүрээтэй асуудлаар хэлэлцэв.
Талууд өмнөх яриа хэлэлцээний үеэр тохиролцсон ажлын биелэлтийг дүгнэж, цаашид хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцон мөрөөр ажиллахаар тогтлоо. Хүний эрхийн яриа хэлэлцээний дүнг ирэх 12 дугаар сард болох Монгол Улс, ЕХ-ны хамтын ажиллагааны хамтарсан хорооны ээлжит хуралдаанд танилцуулах юм.
14 цагийн өмнө
15 цагийн өмнө
16 цагийн өмнө
18 цагийн өмнө
18 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.