Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо болж байна. Хуралдааны танхимд Ерөнхийлөгч Х.Баттулга дөнгөж сая оржээ. Тэрбээр өчигдөр /2020.11.17/ цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан бичиг хүргүүлсэн юм. Түүндээ цар тахал дотоодод алдагдан тархсан энэ үед хатуу хөл хорио, цар тахлын дэглэмд улс орны хийгээд ард иргэдийн амьдрал хэвийн үргэлжлэх, удаан тэсэх боломжгүйг сануулж, Ерөнхий сайдын зүгээс үүнд анхаарч, нэн тодорхой, шийдэмгий арга хэмжээг даруй авч хэрэгжүүлэхийг төрийн тэргүүний хувиар үүрэг болгосон.
Тодруулбал, “…Эн тэргүүнд, айл өрх бүрийг тухайлан дэмжсэн, бодит дэмжлэг, туслалцаа болох тусгай бодлогыг гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд үүний хүрээнд төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, 2020 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн дотор хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг (ваучер) олгох хэрэгтэй” гэсэн юм. Ерөнхийлөгч энэ асуудлаараа Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдэд байр сууриа илэрхийлж, шийдэлд хүрэхээр хуралдаанд орсон бололтой.
Учир нь түүний энэхүү саналыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ. Гэвч Засгийн газрын хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх саналыг дэмжээгүй байна. Тиймээс Ерөнхийлөгч тус саналаа дэмжүүлэхээр Засгийн газрын хуралдаанд орсон гэсэн таамаг шаргал ордонд өрнөж байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30409
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.