Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль албан ёсоор ирэх сарын 26-нд болно. Одоогийн байдлаар сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргаж, гадаадад буй монголчуудыг бүртгэж байгаа бөгөөд 33 улсад нийт 45 салбар ажиллаж байгаа юм. Гадаадад байгаа монголчууд зургаадугаар сарын 10, 11-нд саналаа өгөх юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн дүнгийн тухай мэдээллийг зургаадугаар сарын 27-нд албан ёсоор Сонгуулийн ерөнхий хорооноос өгнө гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.