“Яндангаа хөөлье” аяны хүрээнд бүл муутай өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, олон хүүхэдтэй өрх толгойлсон ээж гэх мэт хүндэтгэх шалтгаантай айл өрхүүдийн янданг хөөлж, зуух пийшингийн битүүмжлэлийг шалган засч янзалсаар байна.
Тус аянг өрнүүлсэн цагаас хойш “Таван толгой түлш” компанийн залуучууд айл, өрхийн яндан, ханан пийшинг хөөлсөөр байгаа билээ. Ер нь иргэд залхуудаа бус ялангуяа, ханан пийшинг хэрхэн зөв хөөлөх талын мэдээлэл, мэдлэг дулимаг улмаас угаарт өртөх явдал цөөнгүй байдаг. Тиймээс яндан хөөлөх дуудлага бүрт яндан хөөлөх зөвлөгөө, мэдээллийг өгсөөр байгаа юм. Мөн нийслэлийн хяналтын баг айлуудаар явж, утаа мэдрэгчээ хэрхэн ашиглаж байгааг шалгаж байна. Салбар яамны мэдээлж буйгаар тус аяныг явуулснаар угаарын хийн хордлогын үзүүлэлт буурсныг тодруулж буй юм.
Дашрамд дуулгахад, жилд 2500 хүн угаарт өртөн 20 гаруй хүн нас бардаг байна. Яндангаа хөөлж, угаар мэдрэгчээ ажиллуулан урьдчилан сэргийлж болох эрсдлээс хайртай хүмүүсээ хамгаалахыг салбар яамнаас уриалсаар байна.
87365
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.