Токио-Улаанбаатарын тусгай үүргийн нислэг гурав хоногоор хойшлогджээ

2020-09-1 Засгийн газар

УОК хуралдаж, есдүгээр сарын нислэгт  өөрчлөлт оруулжээ. Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэл өгөв.  

Тэрбээр “”Та бүхэндээ шинэ сарын мэнд хүргэе. Зарим тусгаарлах байранд өвөлжилтийн бэлтгэл ажил хангах засвар үйлчилгээ зайлшгүй хийх болсны улмаас есдүгээр сарын 9-нд Токио руу хийхээр төлөвлөж байсан тусгай үүргийн нислэгийг гурав хоног хойшлуулж, есдүгээр сарын 12-нд үйлдэгдэх болсныг албан ёсоор мэдэгдье. Энэ талаарх мэдээллийг Японд байгаа иргэдэд түгээж эхэлсэн. Иргэд маань ойлгож хүлээж авна гэж итгэж байна.

Есдүгээр сарын хуваарь бол урьдчилсан хуваарь бөгөөд ба Шуурхай штаб тусгаарлах байрыг эрэлхийлж, нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа.

Мөн энэ цаг мөчид Сөүл хотын Элчин сайдын яамны гадна суулт хийж байгаа иргэд бий. БНСУ-д халдвар эрчимтэй тархаж буй энэ цаг үед тухайн орныхоо дэглэмийг сахиж, өөрсдийгөө эрсдэлд оруулахгүй байхыг хүсмээр байна.

Түүнчлэн ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо буурсан” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.