Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ирэх сар буюу есдүгээр сард 12 удаагийн нислэгээр 3,120 иргэнийг татан авахаар төлөвлөсөн байна.
Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Одоогийн байдлаар 62 удаа тусгай үүргийн нислэг үйлдэж, 12,976 иргэнээ авчирсан.
Өнөөдрийн байдлаар 48 улсаас 12,409 иргэн нутаг буцах хүсэлтээ өгөөд байна.
Хил хаагдсанаас хойш хугацаанд буюу 2020 оны гуравдугаар сарын 15-наас наймдугаар сарын 26-ны өдрийг хүртэл 12,793 иргэн эх орондоо ирсэн. Энэ хугацаанд 4,168 иргэн гадаадын улс оронд зорчоод байгаа. Эдгээр иргэнээс эх нутагтаа ирэх хүсэлтээ өгч байна.
Мөн хүмүүнлэнгийн шалтгаанаар буюу хүнд өвчтэй иргэдээ гадаадад зорчиход нь Гадаад харилцааны яам тусалж, тухайн улсын ЭСЯ-тай хамтран ажиллаж байгаа. Энэ хугацаанд хэд хэдэн иргэнийг БНХАУ-д зорчуулж, хүнд хагалгаанд оруулан, амжилттай болсон тохиолдол бий” гэлээ.
2020 оны есдүгээр сард төлөвлөгдөж буй нислэгүүд:
№ | Хэзээ | Хаашаа | Татан авах хүн |
1 | 09.02 | Сөүл | 260 |
2 | 09.08 | Хонг Конг /транзит/ | 260 |
3 | 09.09 | Токио | 260 |
4 | 09.14 | Франкфурт | 260 |
5 | 09.15 | Сөүл | 260 |
6 | 09.17 | Хонг Конг /Транзит/ | 260 |
7 | 09.18 | истанбул | 260 |
8 | 09.21 | Токио | 260 |
9 | 09.23 | Франкфурт | 260 |
10 | 09.24 | Сөүл | 260 |
11 | 09.25 | Сидней | 260 |
12 | 09.28 | Сиэтл | 260 |
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.