Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэл хийж, нийт зургаан төрлийн халамж, үйлчилгээг өнөөдрөөс цахимаар авах боломж бүрдсэн талаар мэдээллээ. Тодруулбал,
• Насны хишиг
• Жирэмсэн эхийн тэтгэмж
• 0-3 насны хүүхэд асарсны тэтгэмж
• Ихэр хүүхдийн тэтгэмж
• Өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж
• Одонтой ээжийн тэтгэмжийг авахын тулд заавал хороо, дүүрэг дээр очих шаардлагагүй. Та бүхэн ehalamj.mn цахим хуудсаар өөрийгөө бүртгүүлэн, хүссэн дансандаа халамжийн мөнгийг авах боломж бүрдэж байгаа юм. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулах зорилт тусгаад байгаа аж.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийгмийн халамжийн чиглэлийн зургаан хуулийн дагуу нийт 1.5 сая иргээнд төрөөс зайлшгүй шаардлагатай нийгмийн халамжийн үйлчилгээ, арга хэмжээ үзүүлж байна. Цахим хуудаснаас гадна ТҮЦ машин, и-баримтын системээр бүртгүүлэн цахимаар үйлчлүүлэх боломжтой. Ингэснээр иргэн 39 төрлийн материал бүрдүүлэхгүйгээр, шууд цахимаар буюу мэдээллийн сангаасаа авах боломж бүрдэж байна.
Мөн тэрбээр “Эмзэг бүлгийн хүмүүс бүгд банкны карттай, эсэх нь эргэлзээтэй. Иймд эхний ээлжинд Төрийн банк нийгмийн хариуцлагын хүрээнд тэтгэврийн насны ахмадуудад цахим карт үнэгүй олгох, АТМ-ын гүйлгээг шимтгэлгүй болгох гэх мэт арга хэмжээ авч байгаа” гээд бусад банкийг нийгмийн хариуцлагын хүрээнд ийм үйлчилгээ үзүүлэхийг уриалав.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.