ЭТТ: Та 741 ширхэг хувьцаатай бол 66.690 төгрөгийн ногдол ашиг авна

2020-04-30 Байгаль орчин

Маргаашнаас “Эрдэнэс Тавантолгой” ХК хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг олгож эхэлнэ.

Хэрэв та Засгийн газрын 116 дугаар тогтоолын дагуу 2011 онд Эрүүл мэндийн даатгал хэлбэрээр 8.040 төгрөгийн хувь хишиг хүртсэн бол. Мөн Засгийн газрын 334 дүгээр тогтоолын дагуу “Сайн хувьцаа хөтөлбөр”-өөр 300.426 төгрөг авсан бол өдгөө 741 ширхэг хувьцаатай байгаа.

Хувьцаа эзэмшигч та брокерийн компани хувьцааны дансаа нээлгэж бүртгэлээ баталгаажуулсан бол 66.690 төгрөгийн ногдол ашиг авах юм. Монгол Улсад ийм тооны хувьцаатай 334.519 иргэн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.