УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Шууд: Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийж байна
Posted by Онцгой байдлын ерөнхий газар on Sunday, March 22, 2020
Мэдээллийн эхэнд хэвлэлийн ажилтан Б.Дуламсүрэн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг ирэх сарын 30-ны өдөр хүртэл хязгаарласан. Гэхдээ нөхцөл байдлыг харгалзан Монгол Улсын иргэдийг Алтанбулаг боомтоор ирэх долоо хоногийн бямба гараг буюу энэ сарын 28-ны өдрийн 06.00 цаг хүртэл, Цагааннуур боомтоор энэ сарын 23-ны өдрийн 20.00 цаг хүртэл нэвтрүүлсний дараа хаахаар боллоо. Үүнээс хойш иргэдийг нэвтрүүлэх боломжгүй.
Мөн тусгаарлалтаас гарч байгаа иргэд гэртээ дахин 14 хоног тусгаарлагдана. Гэртээ мөрдөх дүрэм журмыг танилцуулсан. Хэрэв дүрмийг мөрдөж ажиллаагүй бол хүлээлгэх хариуцлагыг мөн хэлэлцэн, шийдвэрлэсэн байгаа. Өнөөдөр хилийн боомтоор 11 оюутан өнөөдөр ирж байгаа. Тэднийг тусгаарлах байрыг бэлэн болгож ажиллаж байна” гэлээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле хүнсний хангамжтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Хүнсний хангамж хэвийн байна. Хүнсний бүтээгдэхүүнээр иргэдээ хомсдолд оруулахгүй. Өнөөдрийн байдлаар 279 дэлгүүрт нөөцийн мах зарагдаж байна. Мах эскпортлохгүй байгаа. Үүнтэй холбоотойгоор мах экспортлодог аж ахуйн нэгжүүд дотооддоо махаар хангаж байна. Нөөцийн үхрийн ястай мах 7700, ямааны мах 7200 төгрөгөөр худалдаалагдаж байна. Хүнсний тээврийг саадгүй нэвтрүүлж байгаа. Халдваргүйжүүлэлт, ариутгалыг нь хийж, жолоочийг машинаас нь буулгахгүйгээр буцааж байна.
Хүнсний нэрийн гол бараа, бүтээгдэхүүн болох улаан буудай, элсэн чихэр, ургамлын тос зэргийг ОХУ болон бусад улсаар дамжуулан оруулж ирж байна. Эдгээр бараа бүтээгдэхүүнийг энэ сарын 1-нээс зургадугаар сарын 30-н хүртлэх хугацаанд НӨАТ, Гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд 5 шуурхай штаб ажиллаж байгаа. Хүнсний бүтээгдэхүүнийг зохиомлоор үнэ хөөрөгдвөл 109 дугаараар мэдээлэл авч, мэдээллийн мөрөөр зохих байгууллагуудтай хамтарч арга хэмжээ авч ажиллаж байгааг иргэдэд дуулгая” гэлээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.