Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Оюутолгой компанийн зэсийн баяжмал тээвэрлэлтийг зогсоохыг тус аймгийн Онцгой комиссоос шийдвэрлэв. Мөн энэ сарын 15-ны өдрөөс эхлэх байсан нүүрсний тээвэрлэлт явуулах асуудлыг хойшлуулах саналыг Улсын онцгой комисст хүргүүлсэн байна.
Дашрамд дуулгахад, Оюутолгойн уурхайд “Ковид-19” халдвартай иргэнтэй нэгдүгээр хавьталд орсон хоёр, хоёрдугаар хавьталд орсон нэг иргэн байсан билээ. Тэднээс авсан сорьцын хариу сөрөг гарсан байна.
Шинжилгээний хариуг гартал тус уурхайн гарах орох бүх хаалгыг хаасан байсан юм. Мөн гурван иргэнийг тусгаарлаад байгаа. Өмнөговь аймгийн Онцгой комиссоос тухайн уурхайд ажлын хэсэг ажиллаж, мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч байгаа аж. Халдвар авсан нь тогтоогтоод буй Франц иргэнтэй нэг онгоцоор ирсэн хоёр ажилтныг ойрын хавьтал гэж үзэхгүй байгаа бөгөөд тэдний суудал тухайн иргэнээс 20 орчим суудлын зайтай байсан байна.
Тиймээс Оюутолгойн уурхайн гарах, орох замын хөдөлгөөнийг нээх, ажилчдын ээлж солих эсэх талаар одоогоор шийдвэрлээгүй байна гэв.
6 цагийн өмнө
7 цагийн өмнө
10 цагийн өмнө
10 цагийн өмнө
Өчигдөр
87365
30401
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.