Ухань хотоос олон зуун километрийн зайтай өөр хотод амьдардаг хамаатнууддаа халдвар тараасан гэж үзэж буй 20 настай хятад эмэгтэйгээс халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй бөгөөд шинэ коронавирус нь ямар ч шинж тэмдэггүй тархаж байгаа тухай хятадын эрдэмтэд ярьж байна.
Америкийн Эрүүл мэндийн ассоциацийн сэтгүүлд нийтлэгдсэн кэйс судалгаа нь шинэ коронавирус хэрхэн тарж буй нэгэн учгийг гарган тавьж энэ өвчний тархалтыг зогсооход яагаад хүнд байгаа тухай асуудлыг хөндсөн байна. Хятадын “Жэньжоугийн их сургуулийн ардын эмнэлэгийн хүрээлэнгийн (People’s Hospital of Zhengzhou University and colleagues) эмч Др.Мэйюн Ванг (Dr Meiyun Wang) болон түүний багийнхны хийсэн судалгаанд дурьдсанаар уг эмэгтэй Ухань хотоос 650 км зайтай Хэнань мужийн Аньян (Anyang in Henan province) хотод нэгдүгээр сарын 10-нд очиж, хамаатнуудынхаараа зочилжээ. Хамаатнуудыг нь өвдөж эхэлмэгц эмч нар тухайн эмэгтэйг хөл хорионд оруулж коронавирусын шинжилгээнд хамруулжээ. Эхэндээ тэр эмэгтэйн шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гэж гарсан боловч дараа дараагийн давтан шинжилгээгээр эерэг буюу халдвартай болох нь тогтоогджээ.
Тэр эмэгтэйн ойрын хамаатны 5 хүнээс Ковид-19 (Covid-19) шинж тэмдэг илэрсэн хэдий ч 2 сарын 11-нийг хүртэл өнөөх эмэгтэйгээс ямар нэгэн шинж тэмдэг илэрсэнгүй. Компьютер томографийн шинжилгээгээр түүний цээжний зураг хэвийн гарч халуурах, гэдэс өвдөх, ханиалгах эсвэл хоолой өвдөх зэрэг ямар ч шинж тэмдэг үзүүлээгүй гэнэ.
Энэ судалгааг хийсэн эрдэмтэд эцсийн дүгнэлтэд маш болгоомжтой хандаж буй бөгөөд зөвхөн тэр эмэгтэй хамаатнууддаа халдаасан байж “магадгүй” л гэж таамаглаж байна. Гэхдээ уг тохиолдол дахин давтагдвал “Ковид-19 халдвараас хамгаалах асуудал хүндхэн сорилттой учрах болно” гэдгийг анхаарууллаа.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Хятадын удирдлагууд олон сая хүнд хөл хорио тогтоож шинэ вирусын тархалтад дэлхий нийт бэлтгэх, цаг хугацаа хожих боломж олгож буй зөв шийдвэр болсон гэж сайшааж байна.Гэсэн хэдий ч өөр улс орнуудад тухайлбал Өмнөд Солонгос, Иран зэрэг газар вирусын халдвар огцом нэмэгдэхэд эмч мэргэжилтнүүд вирусийн анхны эх сурвалж буюу индекс кэйсийг хумих, илрүүлэхэд хүндрэл учирч байна. Үүнээс үзэхэд цар тахал маш өргөн хүрээнд тархсан бөгөөд тархалтыг хумихад өмнө нь үр дүнтэйд тооцогдож байсан арга үр дүн өгөхгүй байна гэсэн дүгнэлт хийж байна.
“Дэлхий дахинд тархалтын цэгүүдийн тоо нэмэгдсээр байгаа нь энэ тархалт хумигдах болоогүйн шинж бөгөөд энэ магадгүй дэлхий нийтийг хамарсан цар тахал болжээ” гэж Австралийн Квийнсландын их сургуулийн (University of Queensland) вирус судлаач Иан Макай үзэж байна.
ДЭМБ-аас Ковид-19 дэлхий нийтийн хэмжээний цар тахал гэж үзэхгүй байгаа бөгөөд Хятадаас өөр улс орон одоохондоо хатуу чанд арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж байна. Гэсэн хэдий ч Хятадаас өөр улс оронд болж буй тохиолдлуудыг харахад бидэнд тайвшрах хугацаа тун бага үлдсэн бололтой.
“Хаанаас нь харж байгаагаас хамаараад энэ дэгдэлтийн үйл явцууд маш ялгаатай байгааг бид харж байна. Өөр өөр газарт өөр өөр арга замуудаар дамжиж байгааг л бид харж байна” гэж ДЭМБ-ын мэргэжилтэн Др. Силвие Брианд хэллээ.ДЭМБ-аас “Тахал тив дамнан тархсан бол дэлхий нийтийг хамарсан гэж үзнэ” гэж тодорхойлсон байдаг хэдий ч эрүүл мэндийн зарим мэргэжилтнүүд “Хэд хэдэн улсын хил дамжин өргөн тархсан” бол дэлхий нийтийг хамарсан гэж үздэг байна.
Жэньжоу их сургуулийн (Zhengzhou University) судалгаанд хамтран оролцсон Нашвил дэх Вандербилт их сургуулийн эрүүл мэндийн төвийн халдварт өвчин судлалын мэргэжилтэн Др. Уиллиам Щаффнер (Dr William Schaffner) (Бурхан минь Щ-г хэрэглэх тохиолдол ингэж нэг гардаг юм байжээ.орч) Ухань эмэгтэйн хэрэг Covid-19 судлагаанд “бодитой лаборатори”-ийн тохиолдол боллоо гэж үзэж байна.
Эрдэмтэд “Энэ өвчний халдвар авсан ч өвчний шинж тэмдэг илрэхгүй байх тохиол бий юу?” гэж асуух юм, “Тийм тохиолдол байж болно” гэж тэр хариуллаа.Вирус тархаж эхэлсэн Ухань хотоос алс халдвар илрээгүй газарт энэ өвчтөн ирсэн. Тэр эмэгтэйд өвчний ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй боловч гэр бүлийн хэд хэдэн гишүүнд халдвар тараасан бөгөөд эмч нар нэн даруй хорионд оруулж бүх хүнийг шинжилгээнд хамруулсан. Асуудлын гол нь “Иймэрхүү халдвар хэр олон тохиолдоо бол, чухам ямар хугацаанд уг вирусээр халдварласан хүн тухайн өвчний шинж тэмдэг илрэхгүйгээр тарааж явах бол..с гэдэгт л байна даа гэж Др. Виллиам.Щ хэллээ.
Орчуулсан Н.Даваа
Эх сурвалж: “Гардиан”(The Guardian)
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.