Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ.
Шадар сайд Ө.Энхтүвшин “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ. Зарлигт “Коронавирусийн тархалттай холбогдуулан урьдчилан сэргийлэх зорилгоор Гамшгийн аюулаас хамгаалах тухай хуулийн 10.11-т заасан Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэглэлийг үе шаттайгаар сонгон хэрэгжүүлэх шийдвэр гаргахыг МУ-ын ЗГ-т чиглэл болгосон байгаа.
Мөн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчин гарсан үед тараахгүй байх, таслах зогсоох зорилгоор хорио цээрийн дэглэм тогтоох тухай асуудлыг ЗГ-ын хуралдаанаар яаралтай хэлэлцэж журамлуулах, мөрдүүлэх гэсэн чиглэлийг өгсөн.
Түүнчлэн Цагаан сарын баярт зориулсан үзэсгэлэн худалдаа, мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлж буй реклам сурталчилгааг даруй зогсоох, хэвлэл мэдээллийн хэрэгслээр коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх иргэдийг үүрэг хариуцлага, хор хөнөөлийг ухуулан таниулах ажлыг хийж хэрэгжүүлэхийг үүрэгдсэн.
Дэлхий дахинд хүнээс хүнд, мал, амьтнаас хүнд халдварлах халдварт өвчин ихээр тархах болсонтой холбогдуулан Гамшгаас хамгаалах тухай, Эрүүл мэндийн тухай болон бусад хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын хаврын чуулган, шаардлагатай бол ээлжит бус чуулганаар яаралтай горимоор хэлэлцүүлэх чиглэлийн бас өгөөд байна. Тиймээс энэ асуудлыг хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргалаа.
Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдрөөс Гамшгаас хамгаалах өндөржүүлэн бэлэн байдлын зэрэгт /”ХЭСЭГЧИЛСЭН” байдлаар/ шилжүүлэх,
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж буйтай холбогдуулан шинэ коронавирусийн халдвар, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Улсын онцгой комиссын 2020 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн шийдвэр, Ерөнхийлөгчийн 12-ны өдрийн 10 тоот зарлигийг үндэслэн 17 дугаар жарны Хотол төгс хэмээх төмөр хулгана цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэсэн заалтыг тогтоолд орууллаа.
Коронавирусийн оргил үе магадгүй цагаан сарын өдрүүдэд таарч болзошгүй гэсэн урьдчилсан тандалтыг эрдэмтэд гаргасан” гэлээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30411
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.