П.Нямдаваа: Вирус шүлсний бичил дусал дотор байдаг

2020-02-5 Энэ 7 хоногийн онцлох

Зарим хүмүүс марл давхарлаад амны хаалт хийхээр завсраар нь нөгөө вирус чинь гараад дэгдэнэ гэж яриад байна. Вирус агаарт тархахгүй, зөвхөн зөөгчөөр дамжиж халдварладаг. Өөрсдөө оёод зүүж байгаа хүмүүсийг 500 хувь дэмжиж байгаа.

“Монголын вирус судлалын нийгэмлэг”-ийн ерөнхийлөгч, Академич П.Нямдаваатай  шинэ коронавирусийн талаар хийсэн ярилцлагыг сийрүүлэн хүргэе.


-Ямар онцлогтой вирус гарч ирээд Дэлхий нийтээр нь түгшээгээд байна вэ?

-Коронавирус 1960-аад оноос хойш одоог хүртэл байж л байсан. Харин хүнд эмгэг чанартай шинэ омог үүсчихлээ. Үе үе шинэчлэгддэг. Шинэ халдвар нь архаг хууч өвчнийг сэдрээж байдаг.

-Шинэ коронавирус ямар орчинд тэсвэртэй вэ, бас ямар нөхцөлд устах вэ?

Хүн амьдарч байгаа гадаад орчинд тэсвэргүй. 40 хэм халаахад 5 минутын дараа устана. Нэг гаж зүйл нь бүх вирус тийм. 70-аас дээш хэмийн хүйтэнд мөнх оршино. Тиймээс вируслогийн лабораториудад гүн хөлдөөдөг. ДЭМБ-аас хэдхэн зөвлөмж өгч байгаа. Тэрнийг л зөв мөрдөж өөрийнхөө амьдралын хэвшилд тааруулж чадвал айх зүйл биш.
ДЭМБ-д Томуугийн үндэсний төвтэй 80 улсаас вирусийн талаарх мэдээлэл очиж нэгтгэгддэг. Ямар вирус давамгайлаад байгааг сайт руу нь ороод харж болно. Үүнээс харахад 2012 оноос хойш корона вирус бүртгэгдэж байсан. Бид өөрсдөө илрүүлж чадна.

-30 гаруй иргэнийг Хятад улсаас авчран тусгаарлалаа. Бид хэр бэлэн байдалд байгаа вэ?

Эрүүл мэндийн салбар бэлэн. Вирусийг ургуулж илрүүлдэг арга өнгөрсөн зуунд хоцорсон. 2005 оноос хойш нүклийн хүчлийн аргыг ашиглаж байгаа. Сорьцноос нүклийн хүчлийг ялгаад 21 вируст тохирсон нүклийн хүчил бэлтгээд пороб бэлтгэн (тэмдэгт нүклийн хүчил) шинжилдэг.


Вирус агаарт загас шиг хөвж, шумуул шиг нисдэг зүйл биш. Шүлсний бичил дусал дотор байдаг. Нүдэнд харагдахгүй. Тэр шүлсний бичил дусал ярихад 80 см, ханиахад хоёр метр, найтаахад найман метр үсэрч болно. Халдвар авсан хүн өөрөө маск байнга зүүж явах хэрэгтэй. Бусдад халдвар тараахгүйн тулд. Гаднаас халдвар авахгүй гэвэл нэг метр зайнаас илүү ойртохгүй байх нь зөв. 


– Шинэ коронавирус эмчлэх эм байдаг уу? Эмчлэгдээд байна гэхээр эм байгаа гэсэн найдлага төрүүлээд байгаа юм.

-Байгаа. Вирусийн эсрэг эм байхгүй гэж яриад байгаа хүмүүс XX зуунаасаа гараагүй байна гэсэн үг. Корона нь вирус судлалын үүднээс харвал өөр вирустэй нэг ангилалд багтдаг. Вирусийг DNX, RNX агуулсан гэж хоёр ангилдаг. Үүний RNX нь дотроо нэг бүлэг. ҮҮнд Эболо вирус багтдаг. Африкт дэгдсэн Эболо вирусийн үеэр олон эм туршсан. Тэр эмнүүдийн зарим нь шинэ корона вирусийг дарангуйлж байна. Шинэ эм туршиж үзээд л эдгэсэн тохиолдол. Манайд Рибахрин гэж эм бий. Энэ нь RNX агуулдаг бүх вирусийг дарангуйлах үйлчилгээтэй. Гэвч бүрэн дарахгүй байгаа. Эм ч байхгүй байхад шинэ вирус гараад ирлээ гээд байгаа нь буруу л даа.

-Шинэ корона вирусийн халдвар авахгүйн тулд тархалтын замыг мэргэжлийн хүнээр тайлбарлуулмаар байна. Яаж өөрсдийгөө хамгаалах вэ?

-ЭМЯ-аас авч байгаа арга зам маш зөв. Гэхдээ дарааллыг нь олох хэрэгтэй. Маск зүүх нь нэгдүгээрт биш, өвчин гарсан газарт явахгүй л байх нь хамгийн эхний алхам. Болж өгвөл явахгүй гэж зөөлрүүлж байгаад гайхаж байна. Халдвартай хүн онгоцоор зорчих нь халдвар тараах илүү эрсдэлтэй. Яагаад гэвэл хурдан хугацаанд ирснээр нууц үедээ байхад нь илрүүлж чадахгүй алдана. Нөгөө талаар битүү орчин учраас халдвар тараах эрсдэлтэй. АНУ-д нэг тохиолдол гарч байсан. Уушигны сүрьеэтэй хүн халдвар тараана гээд онгоцонд суугаад ханиаж найтаагаад явж байгаа баригдсан байдаг. ДЭМБ-аас ил сүрьеэтэй, ханиаж байгаа хүнийг онгоц тээвэрлэхгүй байж болно гэдэг. Гэхдээ бизнесийн асуудал хөндөгдөх учраас нууцалдаг.

Амны хаалт байнга зүүх хэрэггүй. Вирус агуулсан шүлсний бичил дусал ярихад 80 см, ханиахад хоёр метр, найтаахад найман метр үсэрч болно. Амны хаалт вирус шүүдэг эд биш. Ер нь тэгээд вирус агаарт загас шиг хөвж, шумуул шиг нисч явдаг зүйл ч биш. Шүлсний бичил дусал дотор нүдэнд харагдахгүй хөвж явдаг. Тэгэхээр халдвар авсан хүн өөрөө маск байнга зүүж явах хэрэгтэй. Бусдад халдвар тараахгүйн тулд. Гаднаас халдвар авахгүй гэвэл нэг метр зайнаас илүү ойртохгүй байх нь зөв. Гэхдээ маск зүүхийг буруу гэж хэлээгүй.


Халдвартай хүн онгоцоор зорчих нь халдвар тараах илүү эрсдэлтэй. Яагаад гэвэл хурдан хугацаанд ирснээр нууц үедээ байхад нь илрүүлж чадахгүй алдана. Нөгөө талаар битүү орчин учраас халдвар тараах эрсдэлтэй.


-Амны хаалт нь вирустэй шүлснээс хамгаалах юм уу?

-Тийм. Зарим хүмүүс марлаар давхарлаад амны хаалт хийгээд зүүчихээр завсраар нь нөгөө вирус чинь гараад дэгдэнэ гэж яриад байна. Вирус агаарт тархахгүй, зөвхөн зөөгчөөр дамжиж халдварлана. Өөрсдөө оёоод зүүж байгаа хүмүүсийг 500 хувь дэмжиж байгаа.

-Халдвар тархах замууд дээр сүүлд нүдний салст, хөрсний бохирдол, гараар дамжина гээд байгаа. Энэ тухай юу гэж бодож байна вэ?

-Нүлимсаар дамжиж болохын. Зүгээр харахад зүгээр. Хөрснөөс дамжина гэхээр эргэлзэж байна. 40 хэмийн халуунд үхдэг учраас хөрсөн дээрээ байж байна гэж байхгүй.

-Монголын цаг агаарын нөхцөлд хэр тэсвэртэй бол. Эрс тэс уур амьсгалтай, цагаан идээ түлхүү хэрэглэдэг учраас халдвар авахгүй байх тал бий юу?

-Манайд цар тахлын биш корона вирус сүүлийн Жилийн судалгаагаар сар бүр илэрч байсан байна. Амьсгалын замын томуу, томуу төст өвчин гэдэг нь 150 гаруй вирус үүсгэж байгаа. Илэрч байгаа шинж нь адил ханиах, найтаах. Илрүүлэхийн тулд заавал лабораторийн шинжилгээ хийх хэрэгтэй.

-Шинэ коронавирусийн тархалтын хурд ямар байна вэ, халдварын давалгаа гэж байдаг юм шиг байна. Одоо ямар байдалтай байна вэ?

-Амьсгалын замаар дамждаг халдварт өвчний давалгааны дээд цэг хоёр сараас хэтэрдэггүй. Тиймээс Хятадад бол дээд цэгтээ хүрэх л гэж байгаа. Дэлхий дахинд тархалтыг мэдэхгүй байна. САРС-ийн үе өөр байсан.17 жилийн өмнө бид нүклийн хүчлийн аргаар шинжилгээ хийж чадахгүй байсан. Хятад улс одоогийнхтой адил нээлттэй байгаагүй, 11 сард гарсан байсныг 3 сард ДЭМБ-д мэдээлсэн. Мэдээлсэн ч гэж өөрсдөө очиж шийдвэрлэсэн. Нэг зүйлийг ойлгоорой. ДЭМБ зүгээр хараад сууж байдаг газар биш. Мэдэхгүй будилаад байвал баг илгээдэг. Сая ДЭМБ-ийн захирал очиж үзээд баг илгээсэн. Манайд баг ирэхгүй байгаа гэдэг нь манайхыг өөрсдөө дөнгөнө гэж үзэж байгаагийн хэлбэр юм. Вирусийн халдвар 25-аас дээш насных руу шилжээд ирвэл шинэ төрөл гарч ирлээ гэж үздэг. Хятадад тархсан халдвартай иргэдийн дундаж нас 59 байгаа юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.