
“Ноорог”-ийн гэгддэг О.Уламсайхан бусдад хутгалуулж хүнд гэмтсэн мэдээлэл байна. Тэрбээр үүрийн 05.00 цагийн үед хутгалуулж, эмнэлэгт хүргэгдсэн аж. Хутгалсан этгээдийг цагдаагийн байгууллага саатуулан шалгаж байгаа гэнэ.
Дашрамд сануулахад, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан О.Алтангэрэл 2025.03.19-нд “Ноорог” медиагийн залуусыг цагдаагийн байгууллагаас саатуулж, мэдүүлэг авсан тухай олон нийтэд мэдээлж байлаа. Энэ үеэр салбар хариуцсан сайд мэдээлэлдээ “9.3 тэрбум төгрөгийн цахим мөрийтэй тоглоом энэ пэйжтэй холбоотой шалгагдаж байгаа этгээдийн зургаан дансаар дамжин гүйлгээ хийгдсэн” гэж мэдэгдсэн.
Дээрх мэдээллийн дараа “Ноорог” медиа агентлагийг үүсгэн байгуулагч, захирал О.Уламсайхан өөрийн цахим хуудастаа “Гар утас, компьютер ажлын хэрэгслүүдээ бүгдийг авч чадаагүй байгаа, нэг ёсондоо хувийн харилцаа холбооныхоо боломжуудыг, хаалгаад хоёр хонож байж арай гэж симээ сэргээлгэж авлаа. Одоо сошиал дээр хувь хаягаараа ч болсон бичээд явна. 9.3 тэрбум төгрөг олдог, мөрийтэй зохион байгуулдаг гээд бүтэн яамны сайд хүний ярьж байгаа юмнуудыг бол анх удаа л сонслоо. Хэрвээ тийм мөнгө олдог, эсвэл MCS-ээс лаг лаг санхүүжилт авдаг байсан бол сая 15-ны цалингаа хугацаанд нь тавьчихгүй юу хулгайч юм аа. Ямартай ч “Тогосоо Тижи” гэж амиа хорлох гээд гомдол гаргаж манайхыг бариулсан аккаунт нэг сайтын бүр жинхэнээсээ тролл хаяг байсан шүү! Юмаа авмаар байна аа” хэмээж байв.
21 цагийн өмнө
21 цагийн өмнө
22 цагийн өмнө
2025-11-7
89072
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.