
Боловсролын салбар дахь жендэрийн эрх тэгш байдлын талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Нийслэлийн Боловсролын газраас бүх нийтийн жендэрийн болон эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаж байгаа аж. Тухайлбал, 2025-2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн болон төрийн бус нийт 332 сургуулийн 6-12 дугаар ангийн 224 мянга гаруй сурагч хувийн эрүүл ахуй ба орчны эрүүл мэнд, хооллолт ба хөдөлгөөн, сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршил, бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэнд, аюулгүй байдал, анхны тусламж хөтөлбөрийн хүрээнд хичээл судалж байна.
Эдгээр хөтөлбөрийг судалснаар сурагчид дараах мэдлэгийг олж авах юм.
-Эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх, бие бялдрын эрүүл мэнд, эрүүл ахуйн зөв дадал хэвшилтэй болох,
-Аливаа эрсдэлтэй зан үйлээс татгалзах, даван туулах, бусдад эерэг шаардлага тавих,
-Олон талт соёлыг ойлгох, ялгаатай байдалд хүндэтгэлтэй хандах,
-Олон нийт, сайн дурын үйл ажиллагаанд оролцож, бусдад нөлөөлөх,
-Нийгмийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчиндоо хүндэтгэлтэй хандах,
-Бусдын эрүүл мэнд, сайн сайхны төлөө санаа тавьдаг байхад суралцана.
Нийслэлд 206 сургуульд 241 сэтгэл зүйч ажиллаж байна. 2025 оны аравдугаар сарын байдлаар сэтгэл зүйчийн үйлчилгээг нийт давхардсан тоогоор 14600 суралцагч авсан. Бүх шатны боловсролын сургалтын байгууллагад ажиллаж буй сэтгэл зүйчийг жендерийн чиглэлээр мэргэшүүлдэг. Мөн сурагчдад тэгш, хүртээмжтэй боловсрол олгох, дотуур байранд амьдардаг сурагчдыг дэмжих, ЕБС-ийн суралцагчдыг хорт зуршил, болзошгүй эрсдэлт зан үйл болон жендэрийн хэвшмэл ойлголтоос сэргийлэх үйл ажиллагаанд эцэг эх, багш, сурагчид (охид, хөвгүүд)-ын клуб, бүлгээр дамжуулан хамруулдаг” гэв.
2 цагийн өмнө
9 цагийн өмнө
Өчигдөр
89069
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.