Өнөөдөр өглөө эхэлсэн уул уурхай, эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтын “Discover Mongolia-2019” олон улсын чуулга уулзалт “Шангри-Ла” зочид буудалд үргэлжилж байна. Энэ үеэр салбарынхан байр сууриа илэрхийлсэн юм.
Энэ үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү үг хэлж, өөрийн байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Төрийн өмчит манай компани хүрэн нүүрсний салбарт хамтарч ажиллах саналыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарт тавьж байна. Манай улсын эрдэс баялгийн салбарт алт олборлолт нэлээн тодорхой байдлжаар бодитой хөгжиж байгаа. Монгол Улс жилдээ 22 тонн орчим алт борлуулаад гадагш гаргаж цэвэршүүлдэг. Энэ хүрээнд алт цэвэршүүлэх үйлдвэрийн төслийг манай охин компани “Эрдэнэс алт ресурс” дээр хэрэгжүүлж байна. ТЭЗҮ-гээ боловсруулаад, одоо бодитойгоор хөрөнгө оруулагч нартайгаа хамтраад үйлдвэрээ барих төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Мөн зэс хайлуулах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлж байна. Бид энэ талын ТЭЗҮ-ийг хийгээд байгаа. Манай улсын хэмжээнд “Эрдэнэт”, “Оюутолгой”-н үйлдвэр нийлээд 1.5 сая тонн зэсийн баяжмал гаргаж байгаа. Бусад ордын зэсийн төсөл тодорхой хэмжээнд хэрэгжээд ирвэл манай улс жилийн 3-4 сая тонны нөөцтэй болно. Энэ үед хайлуулах үйлдвэр хэрэгтэй. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хувьд өнгөрсөн “Дисковер Монголиа-2018”-аас хойш маш бодитой хэрэгжих лицензүүдийг өөр дээрээ авлаа. Ингэхдээ Засгийн газрын дэмжлэгийг тодорхой хэмжээгээр мөн авсан. Одоо гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нартай хамтраад ажиллах боломж бололцоо бий боллоо” гэдгийг онцолж байлаа.
11 цагийн өмнө
13 цагийн өмнө
13 цагийн өмнө
16 цагийн өмнө
16 цагийн өмнө
Өчигдөр
87366
30404
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.