2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших төрийн жинхэнэ албан хаагчид ирэх сарын 1-нээс өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байх хуулийн зохицуулалттай. Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон Хил хамгаалах ерөнхий газрын дарга, генерал Ц.Сэргэлэн нарыг ажлаас нь чөлөөлжээ.
Улс төрийн хүрээнийхний таамаглаж буйгаар БСШУС-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр бэлтгэлээ хийж эхэлсэн аж. Харин БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Цэнгэлийн хувьд Элчин сайдаар томилогдохоор яригдаж байгаа учраас ийнхүү төрийн албанаас чөлөөлөгдсөн байна. Тэгвэл ХХЕГ-ын дарга, генерал Ц.Сэргэлэнгийн хувьд ажлаа өгсөн шалтгаан нь тодорхойгүй ч түүнийг Дорнод аймагт нэр дэвших магадлалтайг эх сурвалжууд хэлэв.