Хоёр нэр дэвшигчийг өөрчлөлт авчрах хүмүүс биш гэв

2017-04-28 Ертөнц

Францын Найс хотод 1000 гаруй хүн оролцсон өргөн хэмжээний эсэргүүцлийн жагсаал боллоо. Тус жагсаалыг гол төлөв сургуулийн насныхан эхлүүлжээ.

Сурагчид “Ли Пен болон Макрон нарын аль алийг нь бид хүсэхгүй байна” гэсэн лоозон барьж, Франц улсад алан хядах ажиллагаа газар авч байгааг шүүмжилсэн байна. Мөн сурагчдын дийлэнх нь тус хоёр нэр дэвшигчийг өөрчлөлт авч ирэх хүмүүс биш хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.

Жагсаал удалгүй эмх замбараагүй байдал болж, цагдаагийнхан жагсагчдыг хүчээр тараасан аж.

Францын сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтаар Эммануэл Макрон өрсөлдөгч Ли Пенийг илт давуу ялж, 60.5 хувийн санал цуглуулжээ.

Б.Номун

Өнөөдрийн онч үг

23 минутын өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.