Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа манай улсад ихээхэн эрчимжээд байгаа. Гол учир шалтгаан нь мөнгө угаахтай тэмцэх байгууллага буюу ФАТФ-аас “саарал жагсаалт”-д оруулж болзошгүй хэмээн анхааруулсан явдал юм. Учир шалтгааны мөрөөр харахад 2016 онд анх саарал буюу бүр хар жагсаалтад оруулах эрсдэлтэй болохыг анхааруулсан бол 2017 онд энэ эрсдлийг үгүй хийж, эрчимтэй хяналтад шилжсэн.
Өдгөө энэхүү 40 зөвлөмжийн хувьд харьцангуй ахиц гараад байгаа нь Монгол Улсын хууль эрх зүйн орчинд ихээхэн шинэчлэл хийгдсэний үр дүн юм. Үүнд Монголбанк, Хууль зүй дотоод хэргийн яам, Тагнуулын ерөнхий газар, Санхүүгийн мэдээллийн алба, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг төрийн байгууллагуудын хүчин чармайлт их.
Мөн иргэд, аж ахуйн нэгжүүд “KYC” гэж нэрлэгддэг харилцагчаа таних маягтыг идэвхтэй бөглөсний эерэг нөлөө ч бий.
Ер мөнгө угаахтай тэмцэх ойлголт бол улс орон, цаашлаад бүс нутгийн хэмжээнд яригддаг том асуудал. Сүүлийн үеийн мэдээллээр техникийн гэж хэлэгдэх 40 зөвлөмжид ахиц гарсан ч шууд хэрэгжилтийн 11 заалт үлдээд байгаа. Үүнээс үүдэн олон нийтийн дунд саарал жагсаалтад орчихвий гэсэн эмээх зүйл байна. Саарал жагсаалтад орчихвол үүсэх эрсдэл маш их учраас үүнээс болгоомжлох нь аргагүй.
Шууд хэрэгжилтэд оноо алдаж байгаа асуудлууд байгаа ч мөн сайжирсанд заалтууд ч байгаа аж. Хамгийн гол нь манай улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог хэрхэн үнэлж байгаагаас бүх юм хамаарна. Аливаа улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог шалгахдаа харилцан үнэлгээний тайлан гэдгийг ашигладаг. Уг тайланг бусад улсууд нь хамтарч, харилцан үнэлж, дүн тавьсанаар цаашдын хийх ёстой ажлыг тодорхойлдог. Асуудлаа шийдвэрлээгүй, хүчин чармайлт гаргаагүй улсыг саарал жагсаалтад оруулдаг.
Харин манай улсын хувьд энэ чиглэлээр өөрчлөлт дэвшилийг бий болгосон, түүний баримтаар нотолж байгаа, цаашид хүчин чармайлт гаргах нь илэрхий байгаа үед муу амлах нь илүүц биз. Иймд үнэлгээний үр дүн эцсийн байдлаар гараагүй байхад дүгнэлтэнд хүрэхэд хэтэрхий эрт байна. Эцсийн дүгнэлт 10 сард гарахаар байхад бид үүн дээр өнгөц хандаж болохгүй.
Эх сурвалж: Монголбанк
3 цагийн өмнө
5 цагийн өмнө
8 цагийн өмнө
8 цагийн өмнө
Өчигдөр
87365
30399
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.