Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хийж буй “Зүүн Өмнөд Ази болон Номхон Далайн Баруун бүсийн орнуудын томуугийн олон улсын 13-р зөвлөгөөн”өнөөдөр Улаанбаатар хотод эхэллээ.
Манай улсад анх удаа зохиогдож байгаа уг зөвлөгөөнд АНУ, Австрали, Япон, БНСУ, БНХАУ, Индонез зэрэг 28 улсын 140 гаруй төлөөлөгч, ДЭМБ-ийн төв болон бүсийн мэргэжилтнүүд, АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв, Австрали улсын халдварт өвчний лавлагаа лабораторийн эрдэмтэн судлаачид оролцож байна. Тэд энэ удаад дэлхий дахины томуу, томуугийн цартахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар хэлэлцэж туршлага солилцож буй юм. Тус зөвлөгөөний төгсгөлд зочид төлөөлөгчдийн санал, зөвлөмжид суурилан томуу өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, дархлаажуулалт, томуугийн вирусийн онцлог, тандалт хяналтын талаар зөвлөмж гаргах юм.
5 цагийн өмнө
7 цагийн өмнө
9 цагийн өмнө
9 цагийн өмнө
Өчигдөр
87365
30401
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.