МАНАН дэглэмийн эсрэг дуу хоолойгоо өргөж, сонгогч түмнээс багагүй очков цуглуулаад байсан УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн талаар сүүлийн үед таагүй мэдээлэл хөврөх болжээ. Учир нь эрхэм түшээ өөрийн төрсөн ах Ж.Бат-Эрдэнийг “МИАТ” ХК-ийн хоймор хавьд залчих санаатай эрх баригч хүчний луухгаруудын өрөө хавиар гүйдэлтэй болсон дуулдана.
Уг нь ч түүний ах цагтаа ЗХТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж явсан л эр. Гэвч тэрбээр тус яаманд гарсан хүн амины хэргээс болж огцорсон гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тухайн үед энэхүү хэрэг явдлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болоод цахим ертөнцөд багагүй шуугиан дэгдэж байсан. Түүгээр зогсохгүй шударга ёсыг амны уншлага болгон дээдэлж явдаг гишүүний ах маань 2011-2012 онд МТШХХГ-ын даргаар ажиллаж байхдаа БНХАУ-д үйлдвэрлэсэн 34 автомашиныг зах зээлийн үнээс өндөр ханшаар авсан гэх үндэслэлээр АТГ-ын хаалгыг татаж л явсан түүхтэй.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.