Засгийн газар: “Эрдэнэт” үйлдвэрт онцгой байдал тогтоолоо

2019-03-6 Засгийн газар


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар худалдан авсан болоод тус үйлдвэрт үүссэн нөхцөл байдлаас үүдээд зургаан сарын хугацаанд онцгой байдал тогтоох шийдвэр гаргасан байна.

Онцгой байдал тогтоосон хугацаанд үйлдвэрийн үйл ажиллагаанд доголдол гарахгүй бөгөөд зөвхөн санхүүгийн материалуудыг шалгах аж. Харин онцгой шаардлагатай тохиолдолд шалгалтын дүнг УИХ-д танилцуулахаар болжээ..

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанар ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрт зургаан сарын хугацаатайгаар онцгой байдал тогтоох шийдвэр гаргасан. Ингэснээр үйл явдал доголдохгүй, шаардлагатай шалгалт хийх, хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор хийж байгаа.

Эрдэнэт үйлдвэрт үүссэн асуудал бол Зүүн өмнөд Азид түгээмэл ажиглагддаг мөнгө угаалтын хэлбэр. Аливаа асуудлыг эцэслэж, зөв ойлголт өгч явах нь Засгийн газрын үүрэг. Шүүгч М.Батсуурийг энэ мөнгө угаалтын хэрэгт оролцсон гэж үзэн Засгийн газраас АТГ-т, ШЕЗ-д хандахаар болсон. Өчигдрийн үйл явдалтай холбоотойгоор нэр бүхий улстөрчид хууль хяналтын байгууллага руу хандаж шалгалтын явцад нөлөөлөхийг оролдож байгаа. Цаашид энэ үйлдэл давтагдвал нэрийг нь зарлана” гэлээ.

Мөн 49 хувийг худалдан авах үед төрд мөнгө байсаар байтал Засгийн газар давуу эрхээсээ татгалзаж Худалдаа хөгжлийн банк, нэгэн хувийн компанид эрх олгосон тухайн үеийн эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзжээ. Цаашид хуулийн байгууллагаар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан асуудлыг эцсийг нь хүртэл шалгуулна. Харин хуулийн байгууллага удирдлагыг нь томилсон хүмүүстээ ажиллах уу ард түмний талд ажиллах уу гэдгийг сайтар ажиглах хэрэгтэй гэлээ.

Дашрамд дуулгахад, энэхүү мэдээллийн дараа Эрдэнэт үйлдвэрийг зорьж Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлнэ гэлээ.

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.