Хэсэг эрдэмтэд далайн уснаас шууд цэвэр ус гаргах графен-оксид мембран бүхий шүүлтүүрийг бүтээсэн нь энэ чиглэлээр ажилладаг судлаачдын хувьд том дэвшил болжээ.
Хэдийгээр одоохондоо лабораторийн хүрээнд туршиж байгаа ч манай дэлхийн хамгийн арвин баялаг болох далайн усыг хамгийн ховор баялаг болох ундны ус болгон хувиргах боломжтой болох цагийг ойртуулж байна.
Их Британий Манчестерийн Их сургуулийн Рахул Нэйрийн удирдсан судлаачид үүсгэсэн мембран шүүлтүүр нь давсыг маш өндөр үр дүнтэй шүүж байгааг харуулж чаджээ.
Атомын түвшинд шүүж чадсан нь ус цэвэршүүлэх технологид томоохон дэвшил авчирч байгаа юм байна. Графен-оксид мембран нь усыг цэвэршүүлэх хамгийн ирээдүйтэй аргад тооцогддог байсан ч өнөөг хүртэл эрдэмтдийн бүтээсэн шүүлтүүр давсыг шүүх нарийн түвшинд хүрээгүй байсан юм. Судлаачид далайн уснаас давсыг салгах полимерт суурилсан технологитой хэд хэдэн станц дэлхийн янз бүрийн цэгүүдэд ашиглаж байгаа ч үр ашиг муу, зардал өндөр байгаа ажээ.
Дэлхийн дулаарлын улмаас далайн усны түвшин нэмэгдэж байгаа бол эсрэгээрээ ундны цэвэр ус хомсдож байгаа. Тиймээс графен-оксид мембрантай шүүлтүүрийн технологи нь хямд, энгийн шийдэл болж, хүн төрөлхтнийг аврах ирээдүйтэйд тооцогдож байна. Цаашдаа судлах ёстой сэдэв нь ийм шүүлтүүр хэр удаан ашиглагдаж, ашиглалтын явцад хэр олон давтамжтай солигдохыг турших явдал болж байгаа юм.
Эх сурвалж: Блүүмбэрг Б.Буд
7 цагийн өмнө
9 цагийн өмнө
10 цагийн өмнө
10 цагийн өмнө
Өчигдөр
87384
30521
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.