НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг эцэслэн батлах төлөвлөгөөтэй. Мөн хуралдаанаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэлэлцэх байсан. Гэвч МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын дарга С.Батболдыг өөрөө албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасантай нь холбогдуулан, огцруулах хүсэлтээ эргүүлэн татжээ. Холбогдох хуулийн дагуу МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай тогтоол үйлдэж, НИТХ-д хүргүүлэх аж. Үүний дараа НИТХ хотын шинэ даргын асуудлыг хэлэлцэх хуулийн зохицуулалттай юм. Хотын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай тогтоол гарсан даруйд томилгоо албан ёсоор хийгдэх хүртэл түр орлон гүйцэтгэгч нийслэлийг удирдана.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.