Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгой Гашуунсухайт авто зам дээр үүсээд байгаа асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдээлэл хийв. Тэрбээр “Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Засгийн газрын 320 дугаар тогтоолоор уртын тээвэр, богино тээвэр гэж зохицуулахаар шийдсэн. Үүний дараа нөхцөл байдал сайжирч, 110 км үүсээд байсан урт цуваа 30 орчим км болж буурсан. Мөн өвлийн улиралд тээвэрлэлт хийж байгаа жолооч нарын нийгмийн асуудалд ч анхаарсан. Харин зуны цагт хэд хэдэн удаагийн үер бууж, дөрвөн чиглэлд хүндрэлтэй байдал үүссэн. Иймд энэ чиглэлийн авто замыг дөрвөн хэсэг болгон, засвар шинэчлэлийг хариуцаж ажиллаж байна. Цаашид уртын тээврийг дэмжиж, олон улсын стандартад нийцсэн байдлаар явуулах ёстой. Үүсээд байгаа нөхцөл байдлыг шуурхай шийдэх зорилгоор Засгийн газрын зүгээс хэд хэдэн тогтоол гаргаад, ажиллаж байна” гэлээ.
Мөн Засгийн газрын хуралдаанаар хувьцааны 30 хүртэлх хувийг хөрөнгийн зах зээл дээр арилжаалахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан компанийн дүрэмд зайлшгүй өөрчлөлт оруулах хуулийн шаардлага үүссэний дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг ирэх сард товлон хуралдуулахаар шийдвэрлэжээ.
Хувьцааг нийтэд нээлттэй санал болгож арилжаалахтай холбоотой олон улсын аудит, хууль, эрхзүйн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээ авах, ордын нөөцийг шинэчлэн тогтоох зэрэг ажлын даалгавруудыг хийж гүйцэтгэсэн байна.
Дээрх мэдээллийн дараагаар тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тавантолгойн 30 хувьд IPO босгох ажил ямар шатандаа байна вэ?
IPO босгох төсөл дээр нэлээд шуурхайлан ажиллаж байгаа. Оны сүүлээр УИХ-д танилцуулна.
Тавантолгой ордын нөөцийн үнэлгээг 2010 онд хийсэн. Одоо IPO босгох асуудал яригдаж байгаа учраас дахиж нөөцийн үнэлгээ хийх үү. Энэ ажил юу болж байгаа бол?
2010 онд АНУ-ын компаниар нөөцийн үнэлгээг бүрэн гүйцэт хийлгэсэн. Одоо нөөцийг баталгаажуулах ажил хийгдээд явж байгаа.
2 цагийн өмнө
2 цагийн өмнө
Өчигдөр
2024-11-20
2024-11-20
87365
30395
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.