Х.Бадамсүрэн: “Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банкинд нэг ч долларын төлбөр төлөөгүй

2018-06-6 Байгаль орчин

“Жаст групп” ХХК “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулж, “Стандарт” банкнаас зээл авсан асуудал олон нийтийн анхаарлын төвд байсаар байна. Энэхүү асуудлын цаад учиг нэлээд ужиграх шинжтэй. 

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр буюу “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн хэлж буйгаар Арбитрын шийдвэрийг давж заалдах хуулийн ажиллагаа бүрэн дуусаагүй байгаа гэнэ. Учир нь Арбитрын шүүхээс тус банкны нэхэмжилсэн 109 сая ам.долларыг 51 сая болгон бууруулж, “Эрдэнэт” үйлдвэрийг төлөх шийдвэр гаргасан. Гэхдээ “Эрдэнэт” үйлдвэр нэг ч ам.долларын төлбөр төлөөгүй аж. Энэ асуудлаар УИХ, Засгийн газраас ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага, ажилтнуудын төлөөлөлтэй уулзаж, шаардлагатай баримт материалыг судалсаар байгаа гэнэ.

 

Хууль л амла!

3 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.