БОАЖ-ЫН САЙД Н.УРТНАСАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ПАВИТ РАМАЧАНДРАНТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2021-04-6 Байгаль орчин

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хөрс, орчны бохирдлыг бууруулах, ойн менежментийг сайжруулах, аялал жуулчлал болон байгаль орчинд ээлтэй дэд бүтцийг хөгжүүлэх үндсэн 4 чиглэлээр төслийн саналыг Азийн хөгжлийн банканд хүргүүлсэн. Суурин төлөөлөгч Павит Рамачандран уулзалтын үеэр эдгээр саналуудыг бодлогын түвшинд хэрэгжүүлэн ажиллахад хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

 

Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хэнтий аймгийн сумдад хэрэгжиж байгаа Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн талаар мэдээлэл солилцлоо. Түүнчлэн дээрх төслийн талаарх илүү нарийвчилсан уулзалтуудыг энэ сард хамтран зохион байгуулахаар ярилцлаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.