Трэнд урсгал
Оюутолгойн ордыг ашиглах төслийн хэрэгжилттэй холбогдсон тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсэг өчигдөр /2017.03.29/ хуралдлаа.
Хуралд “Рио Тинто” компанийг Төлөөлөн удирдах зөвлөлд төлөөлж байгаа гишүүд танилцуулга хийж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Оюутолгойн тулгамдсан зарим асуудлыг зохицуулан зохих журмын дагуу шийдвэрлүүлэх, биелэлтийн явцын талаар санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 40 дүгээр захирамжаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Даажамбаар ахлуулан байгуулсан юм.
Ажлын хэсэг дотроо хоёр дэд хэсэгтэй. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаагаар ахлуулсан хэсэг татвар хураалт, ногдол ашгийг нэмэгдүүлэх боломжийг судлан, санал боловсруулах үүрэгтэй. Харин Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангийн ахалсан хэсэг хөрөнгө оруулалтын гэрээнүүд, төлөвлөгөөний хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга замын талаар судлан танилцуулах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
2026-09-16
2026-09-15
2026-09-14
10098
8367
8007
7876
7869
7731
7710
7587
7460
6914
6861
6627
6586
6574
6544
6468
6447
6441
6437
6386
Facebook
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.