Иймд Баянзүрх дүүргийн Засаг дарга захирамж гаргаж тавдугаар сарын 12,13-нд ‘’Мод тарих үндэсний өдөр’’-ийг дүүргийн хэмжээнд зохион байгуулахаар болжээ. Тухайлбал эдгээр өдрүүдэд дүүргийн харьяа хэлтэс албад ‘’Шинжлэх ухааны академийн ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн Ботаникийн цэцэрлэг’’-т мод тарих бол Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчид Баянзүрх хайрханд мод тарих юм. Тус арга хэмжээ нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх, агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчноо хамгаалах зэрэг өндөр ач холбогдолтой тул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж байгууллага, харьяа хэлтэс албадыг идэвхтэй оролцохыг уриалж байна.