Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Ирланд Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Оуэн О‘Лириг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Элчин сайд Оуэн О‘Лири Итгэмжлэх жуух бичгийн хувийг дэд сайдад гардуулaв. Тэрээр ирландын талаас дээд, өндөр түвшинд айлчлал хэрэгжүүлэх боломжийн тухай дурдаад Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Ирланд Улсын Хөдөө аж ахуй, хүнс, тэнгисийн асуудал эрхэлсэн яам хоорондын хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах санамж бичгийг ойрын хугацаанд байгуулах саналтайгаа илэрхийлэв.
Дэд сайд Б.Батцэцэг Элчин сайд Оуэн О‘Лирид баяр хүргээд Монгол Улсын улс төр, эдийн засгийн байдлын талаар товч мэдээлэл өгч, хүнс, хөдөө аж ахуй, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв. Мөн хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг Элчин сайдаас хүсэв.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87370
30430
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.