АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр тус улсад H-2 ангиллын визээр иргэд нь нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулснаа албан ёсоор зарлаад байгаа билээ.
Монгол Улс дээрх жагсаалтад орсноор Америкийн компаниуд манай улсаас түр хугацаагаар ажиллах хүч авах боломжтой болж байгаа хэдий ч монгол ажилчин авах хүсэлтэй Америкийн ажил олгогч компани байх тохиолдолд зуучлагч компаниар дамжуулан бүртгүүлсэн иргэдийг ажиллуулдаг зохицуулалттай тул Монголын зуучлагч компаниуд Америкийн албан ёсны бүртгэлтэй зуучлагч компаниудтай гэрээ байгуулсны дараа иргэдийг хэрхэн бүртгэх, сонгон шалгаруулах асуудал шийдвэрлэгдэх юм.
Одоогоор Америкийн зуучлагчтай гэрээ хийсэн Н2 визэнд зуучлах эрхтэй компани байхгүй байгаа бөгөөд төрийн аль нэг байгууллага эсвэл Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ ямар нэг бүртгэл хийхгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Зуучлах эрхтэй байгууллага тодорхой болмогц олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд мэдээлэл өгөх болно.
Энэ дашрамд олон нийтэд анхааруулахад АНУ-д ажиллах иргэдийг бүртгэж байна, визэнд зуучилна гэх зэргээр залилангийн гэмт хэргийн шинжтэй зарлал, мэдээлэл олноор гарч байгаа тул та бүхнийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг хүсье.
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗАР
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.