Энэ сарын 3-6-нд БНАСАУ-д албан ёсны айлчлал хийнэ

2018-02-2 Гадаад харилцаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо-гын урилгаар энэ сарын 3-6-нд БНАСАУ-д албан ёсны айлчлал хийх гэж байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ен Нам, Солонгосын Хөдөлмөрийн Намын Төв хорооны орлогч дарга, Гадаад харилцааны хорооны дарга Ри Сү Ён нарт бараалхаж, Гадаад хэргийн сайд Ри Ён Хо-той албан ёсны хэлэлцээ хийнэ.

Энэ жил Монгол, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Гадаад харилцааны сайд БНАСАУ-д 2010 онд, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд манай улсад 2015 онд айлчилж байжээ.

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.