Антибиотикийг хэрхэн зөв хэрэглэх вэ
Зөвлөмж
Эмийн зохисгүй хэрэглээ нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдгийг сайн мэддэг хэрнээ хэн нэгнээс сонсоод өөрт нь тохирох үгүйг ч мэдэхгүй хэрнээ шууд хэрэглэж эхэлдэг. Энэ нь таныг үхэлд ч хүргэх болох талтай. Иймээс иргэн таны мэдлэгт дусал нэмэрлэх үүднээс эмийн зохимтой хэрэглээний талаар бяцхан зөвлөмж хүргэж байна.
Антибиотикийг хэрхэн зөв хэрэглэх вэ
- Антибиотикийг эмчийн заасан тунгаар зөвлөсөн хугацааны турш буюу
гүйцэд хэрэглэх
- Антибиотикийн мэдрэг чанарыг үзүүлж, өөрт тохирох антибиотикийг хэрэглэх хэрэгтэй
- Антибиотикийг зөвхөн нянгаар үүсгэгдсэн халдварт өвчний үед эмч
зөвлөсөн тохиолдолд л хэрэглэдэг.
Антибиотикийг хэрэглэхэд анхаарах зүйл
- Хэрвээ ямар нэгэн антибиотик танд таардаггүй бол эмчид үзүүлэхдээ заавал хэлээрэй.
- Тухайн антибиотикийг ууж хэрэглэх боломжтой бол тариагаар хэрэглэхээс татгалзах бөгөөд зөвхөн шаардлагатай үед л тариагаар хэрэглээрэй.
- Хүүхдийн гар хүрэхээргүй газарт, эмийн хайрцаг дээрх хадгалах зааврын дагуу хадгалаарай.
- Хэрвээ антибиотик хэрэглэмэгц арьс улайж тууралт гарах, загатнах, амьсгал давчдах, харшлын ямар нэг шинж илэрвэл, хэрэглэхээ зогсоож эмч, эмийн мэргэжилтэнд даруй мэдэгдээрэй.
Иргэн таны үүрэг
- Эмийг дур мэдэн сонгохгүй байх
- Хэрэглэх эмээ зөвхөн эмчийн заавраар сонгож хэрэглэх
- Эмийг баталгаатай газраас (эмийн сан) авах
СБД-ийн 7-р хороо “Энхсүндэр” ӨЭМТөв
Утас 352092