ХААН Банк нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж буй жилийн 12%-ийн хүүтэй хөнгөлөлттэй нөхцөл бүхий тэтгэврийн зээлийг дамжуулан олгохоор болж, НДЕГ-тай хамтран ажиллах гэрээг байгууллаа.
Ийнхүү Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан ахмад настнуудад чиглэсэн цогц бодлого хэрэгжүүлэх зорилгоор тэтгэвэр барьцаалсан зээлийн нөхцөлийг сайжруулж, хүүг бууруулах, хугацааг уртасгахад чиглэсэн арга хэмжээг ХААН Банк дэмжин хамтран хэрэгжүүлж байна. 2017 оны байдлаар Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг 381,8 мянган иргэн байгаагийн 52,5 хувь нь ХААН Банкаар дамжуулан тэтгэврээ авч байна.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд тэтгэврийн зээлийн хүүг бууруулж, 12 сар хүртэл хугацаатай тэтгэвэр барьцаалсан зээлийг сарын 1,0%-ийн хүүтэй (жилийн 12,0%-ийн хүүтэй)-ээр 2018 оны 01-р сарын 16-ны өдрөөс орон даяар байрлах ХААН Банкны бүх салбар нэгжээрээ дамжуулан олгож эхэлнэ. Ингэхдээ тэтгэвэр авагчийн сарын тэтгэврийн 70 хүртэл хувьд сарын зээлийн төлбөр нь багтаж байхаар зээлийг олгох ба үлдсэн 30% буюу түүнээс дээш хувийн тэтгэврийг тэтгэвэр авагч нь сар бүр гар дээрээ авах боломжтой байхаар зохицуулсан нь ахмад настнуудыг хэт санхүүгийн дарамтад орохоос сэргийлэх нөхцөлийг бүрдүүлж буй юм.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.