Ураг 1-3 сартайд хүйсийг нэг тал руу нь чиглүүлж өгч болдог. Эр хүнс их хэрэглэвэл ургийн хүйс эр тал руугаа шийдэгдэх боломжтой. Эм хүнс их хэрэглэвэл эм тал руугаа шийдэгдэх боломжтой болдог. Энэ нь ургийг олдсоноос 7-21 хоногтойд голчлон хийх боломжтой үйл юм. Ерөнхий эрхтэн тогтолцоог шийдэхэд маш их ач холбогдолтой.
ЭР ХҮНС: Эр малын мах, төмөр зэсээр баялаг хүнс юм. Энэ үед цангис, аньс зэрэг улаан жимснүүд идвэл эрэгтэй хүүхэд болох магадлалтай.
ЭМ ХҮНС: Эм малын мах ялангуяа гунан настай. Мөн цардууллаг хүнснүүд ордог. Эм мах ислэг цардуул ихтэй. Цардууллаг зүйл их өсч үрждэг. Эх, эцэг хоёроос ижил хэмтэй эс орж ирсэн байхад эхийн идэж байгаа хүнснээс аль талынх нь эс давамгай өснө гэдгээс болоод хүйс тодорхойлогддог. Энэ үед их төмс, гурил, чихэр идээд байвал охин болдог. Эсвэл мах, уулын жимс голдуу хэрэглээд байвал эр эсийн тоо их байдаг учраас цаашид эр хүүхэд болон биеждэг.
Ингэтэл заяагдмал Тэнгэрийн даалгавраар ирсэн хүүхдүүд бас байдаг. Яаж ч хичээгээд хоолны дэглэм бариад хүйс нь солигдохгүй. Мөн удамд тавьсан хараалын улмаас хүйс заяагдсан байж болно. Ерөөсөө эр хүүхэд төрүүлэхгүй савны хараал гэж байдаг. Охин хүүхэд төрүүлэхгүй хараал ч гэж байна. Ийм тохиолдолд хоолны дэглэм бариад ч өөрчлөгдөхгүй. Учир нь жатгат хүрдний эргэлдэж байгаа хэм тэр хүүхдийг тэр хүйс рүү чиглүүлээд байдаг. Мөн эцгээс их хамаарна. Өөхлөг эрээс охин хүүхэд, шөрмөслөг эрээс хүү хүүхэд гардаг. Учир нь өөхлөг сул махтай байна гэдэг нь эм мах ихтэйнх. Хөвчирсөн чанга бие хаа эсийн дийлэнхи эр шинжтэй байгаагийнх. Энэ бас хуйханд \төмсөг\ ч хамаатай. Тэнд байгаа эсийн чадамж эм шинжийнх байна уу?, эр шинжийнх байна уу? гэдгээс их хамаатай. Эцгийн цагаан эс урт сүүлтэй байвал эрэгтэй хүүхэд төрүүлэх боломж өндөртэй. Эр эсийг урт сүүлтэй болгохын тулд шөрмөс лугаа адил эцэг чадавхижуулж байх ёстой. Бөгсөн биеэ их дулаалдаг эр хүн үр тогтоох чадвар муутай. Бөгсөн биеэ халуун хүйтэнд дааруулж харшааж байдаг мөн хэт бариу дотуур өмд өмсөгч эрчүүд бэлгийн чадвар муу болдог.
/”Эх үрийн судар”-аас./
1 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
2024-11-29
87381
30495
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.