Хүүхдийн эсрэг хүчирхийллийн 70 гаруй хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгддэг

6 цагийн өмнө Гэр бүл

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сангийн Зүүн өмнөд бүсийн нийгмийн бодлогын зөвлөх Андреа Росситой уулзлаа.

Ноён Андреа Росси УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо болон Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран зохион байгуулсан НИЙГМИЙН БОДЛОГО, ХАМГААЛАЛ-ХҮҮХЭД зөвлөлдөх уулзалтад “Монгол Улсад хүүхдүүдийн нийгмийн оролцоо ба амьжиргааг дэмжих нь: Нотолгоонд суурилсан шийдвэр гаргалт, зөвлөмж”-ийг танилцуулсан юм.

Манай Улсын нийт хүн ам 3.5 саяд байгаагийн 37.1 хувь буюу 1.2 сая хүүхэд байна.

Хүүхдийн эсрэг хүчирхийллийн 70 гаруй хувь нь ГЭР БҮЛИЙН ОРЧИНД үйлдэгддэг.

Хэдийгээр хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, энэ оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн ч хууль батлах нэг хэрэг.

Эргээд ХӨРСӨН ДЭЭРЭЭ БУУЖ хэрэгжүүлж, нийгмийн бүх орчинд хүүхдийн хамгаалдаг байх хэрэгцээ шаардлага бий.

Хүүхэд хамгааллын бодлогоо хэрэгжүүлэх, ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦООТОЙ болоход НҮБ-ын Хүүхдийн сангаас бодлогын зөвлөмж авна.

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.