Монголын залуу хуульчдын “Хос дэнс клуб” ТББ-аас УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй холбоотой асуудлаар АТГ, Үндсэн хуулийн цэцэд хандсан талаар тус ТББ-ын тэргүүн А.Гантамир өнөөдөр /2017.12.25/ мэдээлэл хийлээ.
Мөн Их хурлыг зохион байгуулсан санхүүжилтыг хаанаас авч, яаж зарцуулсан бэ гэдэгт тайлбар гаргуулахаар АТГ-т хандсан. Улс төрийн намын тухай хуульд иргэн, аж ахуйн нэгж тухайн намд хандив өгч болно. Гэхдээ тухайн шатны намын байгууллага, анхан шатны байгууллагын дансаар дамжуулна гэж заасан. Гэтэл О.Баасанхүү гишүүний хуралдуулсан их чуулган ямар нэг намын дансаар орж ирсэн хандиваас бүтсэн зүйл байхгүй. Хувийн дансаар мөнгө авсан байхыг үгүйсгэхгүй. Улс төрийн намын тухай хуульд хандивтай холбоотой бас нэг заалт бий. Иргэн улс төрийн намд хандив өгөх дээд хэмжээ нэг сая төгрөг байна. Гэтэл О.Баасанхүү гишүүн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Чуулганд зарцуулсан 150 сая төгрөгийн хандивыг Баянгол зочид буудалд өөрөө бэлнээр аваачиж өгсөн. Үүнийг МАХН-д байсан нэр бүхий хүн хандив болгож өгсөн” гэж ярьсан. Тиймээс энэ үйлдэл нь хууль зөрчсөн байх үндэслэлтэй учраас АТГ-т хандсан. Тухайн санхүүжилт УИХ-ын гишүүнд хандив нэрийдлээр өгсөн авлигын шинж чанартай байхыг үгүйсгэхгүй тул хандивтай холбоотой хэсгийг дэлгэрэнгүй шалгаж өгөхийг хүссэн” гэв.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.