Өнөөдөр Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нарын нэр тодорно

2017-11-24 Нам хөдөлгөөний амьдрал

Өчигдөр хаалтаа хийсэн МАН-ын XXVIII Их хурлаар МАН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрт өөрчлөлт оруулж, бага хурлын гишүүдийн тоо 310 байсныг 369 болгон нэмэгдүүлсэн. Мөн гишүүдийн 30 хувь нь намын анхан шатны байгууллагын төлөөллөөс бүрдэх, эмэгтэйчүүдийн квотыг 30 хувьд хүргэхээр тогтсон билээ. Үүнээс гадна Удирдах зөвлөлийн гишүүдийн тоог 29 болгон бууруулах зэрэг хэд хэдэн өөрчлөлтийг намын дүрэмдээ оруулж, баталсан.

Өнөөдөр шинээр байгуулагдсан Бага хурлын гишүүд Анхдугаар чуулганаар сонгогдсон  Ерөнхий нарийн бичгийн дарга болон нарийн бичгийн дарга нарын нэр тодорно.

С.Гэрэлсүх

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.