Хүүхдийн тусламжийн 108 утсанд хүүхдийн эрх хамгааллын 292 дуудлага бүртгэгджээ

2 цагийн өмнө Нийслэл

108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төвийн дуудлага мэдээлэл, шуурхай тусламжийн үйлчилгээний алба 2026 оны 4 дүгээр сарын 20- 26-ний өдрийг хүртэлх чатбокс мессэж сувгаар нийт 1677 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар хүүхдийн эрх, хамгааллын 292 дуудлага, зөвлөгөө хүссэн дуудлага 97, мэдээлэл хүссэн дуудлага 795, зорилтот бус дуудлага 528, өргөдөл санал 1 дуудлага бүртгэгдсэн байна.

Хамтарсан багт шилжүүлсэн дуудлага 272 байгаагаас аймгийн хэмжээнд 95 дуудлага, нийслэлийн хэмжээнд 177 дуудлага мэдээллийг холбон зуучилсан байна.

Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд 38 хүүхэд үйлчилгээ авчээ.

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.