АНУ-ын Элчин сайдын яаманд нунтаг зүйл авч орохыг хоригложээ

2017-11-15 Засгийн газар

АНУ-ын Элчин сайдын яамнаас виз мэдүүлэгчдэд хандан анхааруулга гаргажээ.
Тус анхааруулгад, “Элчин сайдын яаманд виз мэдүүлэхээр ирэхдээ элс, арц, будаа зэрэг элдэв нунтаг зүйл авч ирсэн тохиолдолд дотогш нэвтрүүлэхгүй болохыг анхаарна уу. Энэ тохиолдолд та ярилцлагын цагаа дахин өөрөө товлох шаардлагатай” гэжээ.
Түүнчлэн тус улсад зорчих виз мэдүүлэгчдээс аялал болон визний мэдүүлгээ эртнээс төлөвлөх, өргөдлөө бүрэн бүрдүүлж, нягтлах, өөрийн зорилго, төлөвлөгөөг тодорхой байлгах, визийн ярилцлагадаа өөрийн зорилгыг тодорхой, цэгцтэй ярихаар бэлтгэж ирэх шаардлагатай гэжээ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.