Шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлагдлаа

2017-11-8 Байгаль орчин

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөлтэй хамтран хэвлэл мэдээллийнхний дунд “Хариуцлагатай бичил уурхай” сэдэвт шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлажээ.

Дээрх сэдвийн хүрээнд судалгаа, баримтад тулгуурласан Монголын бичил уурхайн талаар нийтлэл, нэвтрүүлэг нь олон нийтийн ойлголт хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн бүтээл байх шаардлагатай аж. Бүтээлийг 12 дугаар сарын 5-ны 15:00 цаг хүртэл Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн байранд хүлээн авна.

Уралдаанд бүтээл ирүүлэх сэтгүүлчид Бичил уурхай дахь хүний эрх, жендерийн асуудал, Бичил уурхай дахь хүүхэд, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, Бичил уурхайн байгаль орчны нөхөн сэргээлт, Бичил уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, Бичил уурхайчдын нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, Мөнгөн усны далд хэрэглээ, мөнгөн усыг орлуулах технологийн шийдэл, Бичил уурхайн холбогдох хууль, журмын хэрэгжилт, Бичил уурхайн шударга олборлолт, эко алт зэрэг сэдэв нээлттэй юм байна.

А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.