Ерөнхийлөгч хятадуудад хориг тавиагүй

2017-11-6 Ерөнхийлөгч

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын иргэдийг албадан гаргах шийдвэр гаргасан. Мөн хятадуудыг Монголд нэвтрэхэд нь хориг тавина гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тараад буй. Тэгвэл Ерөнхийлөгчийн Тамгын газраас энэ мэдээллийг ор үндэсгүй, худал мэдээлэл хэмээн няцаалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний Аюулгүй Байдлын тэргүүний нэр хүндэд халдаж ор үндэсгүй, худал мэдээлэл тарааж буй Linkmn page, linkmn.net сайт болон уг мэдээг бичсэн Д.Пунцагдоржийг албан ёсоор шүүхэд өгөхөө Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдэв.

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.