АНУ дахь ОХУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч АНУ-д ОХУ-ын дипломат байруудын төрийн далбааг буулгаж байгааг мэдээлж, Вашингтон дахь Оросын худалдааны төлөөлөгчийн газар дахь Оросын төрийн далбааг буулгасныг баталсан байна.
Элчин сайдын яамнаас үүний өмнөхөн Сан Франциско дахь ОХУ-ын дипломат төлөөлөгчийн хураагдсан байрууд дахь Оросын төрийн далбааг буулгасан асуудлаар АНУ-тай асуудал өрнүүлнэ гэдгээ мэдэгдэж, төрийн далбаануудыг нэн даруй буцаан байрлуулахыг шаардсан. Гэвч АНУ-ын төрийн департаментаас тайлбар хийхдээ “Сан Франциско дахь дипломат байруудын орой дахь Оросын төрийн далбаанд хүндэтгэлтэй хандах зорилгоор буулгаж, дипломат байруудад нь хүндэтгэл хамгаалалттайгаар хадгалж байгаа” гэж мэдэгдсэн юм.
АНУ-ын засаг захиргаанаас Вашингтон ОХУ-ын худалдааны төлөөлөгчийн газар болон Нью-Иорк дахь салбаруудыг өнгөрөгч есдүгээр сарын 2-нд хааж, Сан Франциско дахь ерөнхий консулын газраа хаан, ажилчдын байрыг суллаж өгөхийг шаардсан. Ингэхдээ эдгээр дипломат байруудын халдашгүй дархан эрхийг хасаж, хөрөнгийг нь хураана гэж байсан юм.
Гэсэн ч ОХУ Нью-Иорк дахь худалдааны төлөөлөгчийн газрын барилгыг л түрээсээр ашиглаж байжээ. Дипломат албаны бусад барилгууд одоо ч ОХУ-ын мэдлийн хөрөнгө хэвээр байгаа аж.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.