Туйлын туяа

2017-10-3 Энтертайнмент

Эрдэмтэд энэхүү үзэгдлийг “Аurora Boraelis”, “Aurora Australis” гэх ба Антарктид, Арктик хэмээх 2 туйлд ажиглагддаг болохоор ийн нэрийджээ.

Манай гаригийн агаар мандлын сийрэг хэсгүүдтэй нарны туяаны урсгал мөргөлдөн гэрэл үүсгэдэг байна. Харин зөвхөн хойд болон өмнөд туйлд л туйлын туяа үзэгдээд байдаг нь цэнэгт хэсгүүдийн урсгалуудыг туйлууд руу түлхэж байдаг манай гаригийн соронзон оронтой холбоотой аж. Дээшлэх тусам ногоон, хөх байдаг бол дooшлox тусам ягаан, улаан өнгөтэй болж харагддаг. Туйлын туяа их эрчимтэй байх нь эфирт соронзон шуурга үүсгэж, радио хэрэгслэлийн хэвийн ажиллагааг алдагдуулан, луужингийн зүүний заалтыг гажуудуулна.

Уг гайхамшигт үзэгдлийг үзсэн хүнд олон өнгөт солонго ч гэмээр, орчин үеийн гэрэл чимэг ч гэмээр юм шиг өнгө солигдон урсах мэт сэтгэгдэл төрүүлнэ. Энэхүү байгаль эхийн уран гойд бүтээлийг нүдээр үзэх гайхамшигтай. Энэ бол тун сонин мэдрэмж.

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.