Норвегийн Hurtigruten адал явдалт аялалын компани нарны зайн хавтангаар бүрхэгдсэн эвхэгддэг далбаатай, утаа ялгаруулдаггүй цахилгаан аялалын хөлөг онгоцыг 2030 онд далайд гаргах гэж байна. Тус компани одоогоор Ослогоос Хойд туйлын тойрог хүртэл Норвегийн эрэг дагуу аялдаг. Тус бүр нь 500 зорчигчийн багтаамжтай найман хөлөг онгоцтой. Харьцангуй жижиг фирм хэдий ч Гүйцэтгэх захирал Хедда Фелин энэхүү шинэлэг зүйл нь “далайн салбарыг бүхэлд нь урамшуулж чадна” гэж найдаж байгаа юм. “Тэнгисийн тэг” нэртэй төслийг 2022 оны 3-р сард анх зарласан бөгөөд тэр цагаас хойш Норвеги Хуртигрутен далайн 12 түнш, Норвегид төвтэй SINTEF судалгааны хүрээлэнгийн хамтаар утаагүй далайгаар аялахад туслах технологийн шийдлүүдийг судалж байна.
Энэхүү загвар нь Норвегийн цахилгааны системийн 98 хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлдэг тул цэвэр эрчим хүчээр портоор цэнэглэгдэх боломжтой 60 мегаваттын батерейгаар ажиллана. Хорт утаа ялгаруулдаггүй хөлөг онгоцны санааг гаргасан Норвегийн Хуртигрутенийн тэнгисийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Герри Ларссон-Федде батарейнууд нь 300-350 далайн миль туулах чадвартай.
“Норвегид өвлийн улиралд заримдаа харанхуй байдаг ч өмнөд хэсэгт нартай байдаг. Зуны улиралд 24 цагийн нартай байдаг тул шөнө дундын нарнаас асар их хүч авах болно” гэжээ.
7 цагийн өмнө
12 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87363
30392
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.